ХОВД: Цэцэрлэгийн багш, арга зүйчийн мэдлэг чадварыг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-14 22:49:47

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн таван аймгийн цэцэрлэгийн багш, арга зүйч нар сургалтад хамрагдлаа.


Тус сургалтыг энэ сарын 11-13-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдвийн хүрээнд Ховд аймагт зохион байгуулсан юм.

Сургалтад Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын төлөөлөл, цэцэрлэгийн багш, арга зүйч гээд 400 гаруй хүн оролцлоо.

Энэ удаагийн сургалтад оролцогчид салбарын бодлого, чиглэл, шинэчлэн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн зорилго, агуулгын талаарх мэдлэгээ сайжруулж, туршлага солилцсон юм.   

Ташрамд, Ховд аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжиж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр төр, хувийн хэвшлийн 40 гаруй цэцэрлэг 1000 орчим ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт 5000 гаруй хүүхэд хамрагджээ.

Тус аймаг боловсролын салбарыг хөгжүүлэх, багш, ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулахад тогтмол анхаарч, сургалт зөвлөгөөнийг үе шаттай зохион байгуулдаг. 


関連ニュース