Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-14 15:14:09

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  БОУАӨЯ-наас хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах waste.mecc.gov.mn цахим платформ нэвтрүүлэхээр ажиллаж  байна.

 

Тус яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газраас “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг хэрэгжүүлж буй ажлын хүрээнд цахим хэлэлцүүлгийг зохион байгуулав. Оролцогчдоос гарсан саналын дагуу мэдээлэл хүлээх авах платформыг хөгжүүлж, есдүгээр сард улсын хэмжээнд нэгдсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайн цахим системийг нэвтрүүлснээр байгаль хамгаалалд олон нийтийн хяналтыг сайжруулах, шийдвэрлэснийг ил тод мэдээлэх, зураглалаар харах боломж бүрдэх аж.

 

Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн байгаль орчны газар, сав болон тусгай хамгаалалт болон газрын хамгаалалтын захиргаад зэрэг долоон байгууллагын 45 гаруй төлөөлөл оролцжээ.

 

 

関連ニュース