Шүдлэн насанд 224 үрээ бүртгүүлснээс 131 нь уралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 17:42:06

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр шүдлэн насаар үргэлжлэв.


Төрийн их баяр наадмын шүдлэн насны уралдаанд нийт 225 морь бүртгүүлснээс 131 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлж, 94 үрээ хасагдсан байна.


Ингээд 131 үрээ гарааны зурхайгаас эргэхэд Төв аймгийн Заамар сумын харьяат уяач Э.Бямбанямын бор түрүүллээ.

-Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Б.Пүрэв-Очирын төгс зээрд

-Айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн хөх бор 

-Айргийн дөрөвт, Төв аймгийн Бүрэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач С.Эрдэнэбатын хээр

-Айргийн тавд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат уяач Ж.Доржсамбуугийн хээр тус тус хурдлав.











関連ニュース