СЭЛЭНГЭ: Өдөртөө +34 градус хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-06 13:00:07

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Зарим сумын нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө +29+34 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр Агаарын температур өдөртөө +31+33 градус дулаан байна.

 

7 дугаар сарын 6-10-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7, 8-нд зарим сумын нутгаар, 9, 10-нд ихэнх сумын нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо, аадар бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +13+18 градус, өдөртөө +25+30 градус дулаан  байна.

 

関連ニュース