СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 435 ээж "Алдарт эх"-ийн одон хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн I, II зэргийн одон гардууллаа.
Сэлэнгэ аймгийн зарим
иргэдийн шагналыг УИХ-ын гишүүн
Ч.Ундрам, аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, Засаг дарга Н.Лхагвадорж, сумын
удирдлагуудын хамт гардуулан өглөө.
Аймгийн
хэмжээнд "Алдарт эх"-ийн I зэргийн одонгоор 90 ээж, II зэргийн одонгоор 435 ээжийг шагналаа.
Аймгийн
төв Сүхбаатар сумаас "Алдарт эх"-ийн I одонгоор 13 эх, Алдарт эхийн II
одонгоор 77 эх энгэрээ мялаалаа.