ӨНӨӨДӨР: “Дэлхийн уран гулгалтын одод Монголд" шоуны алдартнууд ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-"Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.
10:00 цагт: Монгол Улсын нисэх хүчний 100 жилийн ойн баярын хурал Корпорейт зочид буудалд болно.
10:30 цагт: “Дэлхийн уран гулгалтын одод" Монголд ирнэ. Холбогдох утас: 91399149
11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.
11:00
цагт: НИТХ-ын
ээлжит бус VI хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно.
13:00
цагт: УДБЭТ, Австрийн
удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергертэй хамтран зохиож буй “Сонгодог
үдэш” тоглолтын талаар УДБЭТ-т мэдээлэл өгнө. Холбогдох утас:99024933
13:00 цагт: Зураач, судлаач, эсгий ширмэлч Д.Тангадын “Соёлын судалгаа, уран зураг, уламжлалт ширмэл зураг” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
16:00 цагт: “Артвийк-2025” дүрслэх урлагийн долоо хоногийн нээлт болно.
-НҮБ-аас Залуучуудын
нөхцөл байдлын шинжилгээний тайланг танилцуулна.
-“Амьд
ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд
6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын
мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6
дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт,
цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон
нутагт:
-Сүхбаатар
аймгийн Уулбуян сумын харьяат, Монгол Улсын ардын жүжигчин, хэл шинжлэлийн
ухааны доктор, профессор, уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит “Дарьганга” уртын
дууны олон улсын наадам Баруун-Урт суманд болно.
-Архангай
аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл
гарч байна.
Хилийн
чанадад:
-Австрали улсын
Сидней хотод хоёр дахь жилдээ "Made in Mongolia -2025" экспо
үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.