АРХАНГАЙ: Аймгийн музей ШУА-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-04 11:39:45

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музей нь ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Архангай аймгийн Музей хамтран түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт, хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, сурталчилгаа, инновацын чиглэлээр эрх тэгш, түншлэлийн зарчимд тулгуурласан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай тусгажээ.  


ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Л.Эрдэнэболд, Архангай аймгийн музейн захирал Т.Мөнхбүрэн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

関連ニュース