АРХАНГАЙ: Өвчтөнд бие махбодийн тусламжаас гадна сэтгэл зүйн тусламж үзүүлэх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-02 17:09:54

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн харьяа хангайн бүсийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулж байгаатай холбогдуулан АШУҮИС-ийн багш нар хангайн бүсийн эмч, сувилагч нарт сургалт зохион байгууллаа.


Сургалтад эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, өвдөлтийн менежмент, эрэмбэлэн ангилалт, цээжээр өвдөх хам шинж, түүний ялган оношилгоо, яаралтай авах арга хэмжээ, цусны шилжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээний ач холбогдол, дүрс оношилгооны шинжилгээний хариу унших, багаар ажиллах, ялган оношилгоо сэдвүүдээр АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар сургалт хийлээ. Мөн амилуулах суурь тусламжийн дадлагыг хийлгэсэн юм.

 

Цаашид нийгмийн сэтгэлзүй тогтворгүй болсон энэ цаг үед эмчилгээний тактикт сэтгэлзүй, оюун ухааныг авч үзэх нь чухал болсныг сургалтын үеэр онцлон хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, өвчтөн үйлчлүүлэгч нартай харьцахдаа бие махбодийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна сэтгэлзүй, оюун ухааны тусламжийг үзүүлбэл эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.  


Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон сумын ЭМТ-ийн эмч, сувилагч нар хамрагджээ. 

関連ニュース