АРХАНГАЙ: Иргэд хуримтлал үүсгэх сонирхолтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-18 12:54:27

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Архангай аймагт ХААН, Хас, Төрийн, Голомт гэсэн дөрвөн банкны салбар үйл ажиллагаа эрхэлдэг.


Оны эхний нэгдүгээр сард тус банкуудад 159659 харилцах данс эзэмшигчийн 70.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.


Мөн хадгаламжийн дансыг 52438 иргэн эзэмшдэг ба хугацаатай хадгаламжийн үлдэгдэл 185.97 тэрбум буюу нийт хадгаламж эзэмшигчийн 84.7 хувийг эзэлж байна. Үлдсэн 15.3 хувийг 33.6 тэрбум төгрөг бүхий хугацаагүй хадгаламж эзэлж байна.


Өмнөх оны мөн үеэс хадгаламж эзэмшигч 26.3 хувиар нэмэгдсэн нь иргэд хуримтлал бий болгох сонирхол нэмэгдэж буйг харуулна. Тэр дундаа хугацаатай хадгаламж 24.9 хувь, хугацаагүй хадгаламж 34 хувиар өссөн байна. 


関連ニュース