Газар хөдлөлтийн 3.5 магнитудаас дээш чичирхийлэл он гарснаас хойш 54 удаа бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН 
                                                                    Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Манай улсад он гарснаас хойш 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 удаа бүртгэгджээ.
Хамгийн сүүлд гэхэд
энэ сарын 28, 29-ны өдрүүдэд 4.1, 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн
тохиолдол бүртгэгдсэнийг ШУА-ийн Одон
орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн билээ. 
Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй
бөгөөд хохирол учраагүй аж. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    