Нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл уламжлал, зан заншлыг харуулсан үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-07-08 12:59:23

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын уран зургийн галерейд “Нүүдэл” уран зургийн үзэсгэлэн, МГЗНХ-той хамтарсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус нээв.


Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчдийн 4000 гаруй бүтээл хадгалагдаж байдгаас энэ удаа “Нүүдэл” тусгай үзэсгэлэнд нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл уламжлал, зан заншлыг харуулсан уран зураг, баримал, зураасан зураг, инстоляц болон нэн орчин үеийн 70 гаруй бүтээлийг сорчлон дэлгэжээ.


Мөн “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнд Монгол туургатны уламжлалт сууц монгол гэрийн өв соёл, орчин цагийн хөгжил, эдлэл хэрэгцээ зэргийг харуулан 40 гаруй гэрэл зургийг сэдэвчлэн толилуулж байгаа юм. 

Дүрслэх урлагийн бүхий л төрлөөр монголчуудын сэтгэлгээ, соёлын хэв маягийг нэгэн дээвэр дороос тольдох боломжтой энэхүү цогц үзэсгэлэнг энэ сарын 15-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгоно. 







関連ニュース