ХӨВСГӨЛ: Эрт илрүүлэгт хамрагдалт 30 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-04 11:43:48

Мөрөн, 2024 оны долоодугаар  сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтран хүн амын дунд “Эрүүл мэнд-Үндэсний баялаг” урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар зохион байгуулж байна.


Энэ оны эхний 6 сарын байдлаар Хөвсгөл аймгийн хамрагдвал зохих иргэдийн 30 гаруй хувь нь эрт илрүүлэгт хамрагджээ.




Улсын 2 дугаар төв эмнэлгийн эмч нарын баг Алаг-Эрдэнэ, Хатгал, Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан суманд эрт илрүүлгийн үзлэг хийж, сумдын иргэд идэвхтэй хамрагдаж байна.


Үзлэгт хамрагдаж буй иргэдийн дунд даралт ихсэх, зүрх судасны өвчлөл их байна. Ялангуяа 45-аас дээш насны иргэдийн дунд халдварт болон халдварт бус өвчин ихэвчлэн зонхилж байгаа аж.


Орон нутгийн иргэд сумандаа эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаар аймаг явж үзүүлэх зардал, цаг хугацааг хэмнэж байна гэдгийг хэлж байлаа.

 

 

 

関連ニュース