ӨНӨӨДӨР: "Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 1
/МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 1-ний даваа гарагт болох зарим үйл
явдлын тойм:
08:30-18:00 цагт: “Чингис хаан” музейд: “Монголчуудын бичгийн
соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400” олон улсын эрдэм
шинжилгээний хурал болно.
09:30 цагт: ГХЯ-нд: Кино урлагийн зөвлөл "Австрали улсын кино урлагийн салбарын туршлага” сэдвээр оюуны
өмчийн болон зохиогчийн эрхийн сургалт уулзалт зохион байгуулна. Утас: 8864-0544.
09:00
цагт: СБД-ийн шүүхэд: “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт
холбогдох шүүх хурал болно.
10:00 цагт: БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Бадамжав, Бадамсүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.
11:00 цагт: “Чингис хаан” музейд: Франц, Швейцар зэрэг Европын алдарт музейнүүдээс ирсэн үзмэрүүд болох "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ. Утас: 9905-1914.
11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: УИХ-ын сонгуулиар МАН-аас явуулсан
үйл ажиллагааны талаар Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас мэдээлэл хийнэ.
12:00 цагт: СЕХ-ноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын
Ерөнхийлөгчид өргөн
мэдүүлнэ. Үүний
дараа 14:00 цагт: Төрийн ордонд
нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно.
-Дорнод аймгийн Хэрлэн сумын зэрэг хэсгийн хэд хэдэн хороонд үүссэн зөрчлөөр АН СЕХ-нд гомдол гаргажээ.Утас: 9191-2801.
-Олон улсад үйл ажиллагаа явуулдаг зүрхний “Мирал” сангийн 20 жилийн ойн арга хэмжээ РЦНК-д болно. Тус сан нь Монгод эмчлэгдэх боломжгүй 300 хүүхдийг БНСУ-д эмчлээд байна. Үйл ажиллагааны үеэр БНСУ-ын урлагийн одод оролцоно. Утас: 9905-7870.
-Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: “Монголын хөдрөг ба гар урлалын их наадам” үзэсгэлэн нээгдэж байна. Үзэсгэлэн 7-р сарын 2 хүртэл гарна.