ӨНӨӨДӨР: Монгол-Швейцарын дипломат харилцааны 60 жилийн ойн үзэсгэлэн нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-20 06:36:31

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 20-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулна.

- ЭХЭМҮТ-д:”Хүүхдийн хорт хавдраас сэргийлэх эмийн хангамжийн дэлхийн платформ"-ын 6 орны нэг Монголд эхний ээлжийн эмийг хүлээлгэн өгнө. Утас: 9191-5340, 8911-9482.

11.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улс Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

-Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Монголын музейн 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" Үндэсний музейд болно.

11.00 цагт: Улсын I төв эмнэлэгт: Монгол-Польшын Засгийн газоын хэлэлцээрийн хүрээнд “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглосон 20 автомашин хүлээлгэн өгнө. Утас 9191-5340, 9612-1060, 8911-9482.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

10.00 цагт: Монголын эдийн засгийг дарангуйлсан, алтны ордыг хууль бусаар авч, хууль ёсыг уландаа гишгэсэн олигарх 30 бүлийг АТГ-т шалгуулахаар хандаж байна.

11.00 цаг: Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж буй асуудлаар орон нутгаас хэвлэлийн хурал зарлажээ.

11.30 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас "Шүүхийг шүүе" хэлэлцүүлэг зохион байгуулна.

12.00 цагт: Зөв найзуудТББ-аас “Зөв сэтгэлгээ, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлье мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Ерөнхийлөгч асан Элбэгдорж, АН-ын дарга Гантөмөр, тэргүүн дэд дарга Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж АН-ын Үндэсний жигүүрээс мэдээлэл хийнэ.

 

関連ニュース