СҮХБААТАР: “Шинэ талын зам” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-01 10:03:23

Баруун-Урт 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ Эрээнцав-Чойбалсангийн төмөр замыг шинэчлэх, Чойбалсан -Хөөт-Бичигт чиглэлд шинээр төмөр зам барихад орон нутгийн оролцоог хангаж ажиллах “Шинэ талын зам” хамтын ажиллагааны санамж бичигт Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлгууд гарын үсэг зурлаа.

 

Ингэснээр олон улсын төмөр замын тээврийн сүлжээнд нэгдэн орох, Монгол Улсын далайд гарах гарц, экспортыг нэмэгдүүлэн Монгол Улсын Зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийн таатай нөхцөл бүрдэнэ.


Бичигт, Эрээнцав боомтыг олон улсын жишиг, стандартад нийцсэн олон улсын худалдааны чөлөөт бүс болгон хөгжүүлнэ.


Хилийн боомтуудын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх, суурьшлын бүс байгуулахад орон нутаг дэмжлэг үзүүлнэ. Мөн төмөр замын чиглэлийн дагуу хүн ам төвлөрсөн эдийн засгийн таталцлын төвүүдийг төмөр замын сүлжээнд холбох зэрэг зүүн бүсийн аймгуудын эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх, төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх, бүх талаар өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдгийг талууд онцлов.

 

関連ニュース