БАЯНХОНГОР: Оюутан сургах асуудлаар хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-07 14:11:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ганьсү мужийн Жючуань хотын Техникийн коллежид оюутан сургах гэрээг Баянхонгор аймгийн БШУГ-ын дарга ажлын хэсгийн хамт биечлэн очиж байгуулжээ.


Тус мужтай газар тариалан, хүлэмжийн аж ахуй, мод бут тариалалтын асуудлаар Баянхонгор сум хамтран ажиллах бөгөөд ийнхүү оюутан суралцуулах асуудлыг мөн тохиролцсон байна. 


Коллежид ус, дулаан хангамж, сантехник, хоол үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, сувилахуй, эм зүй зэрэг 20 гаруй мэргэжлээр оюутан сургах бөгөөд суралцах оюутнуудын сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрийг тус мужаас хариуцах аж.


Тус сургууль нь техникийн тусгай 60 гаруй мэргэжил эзэмшүүлдэг, 20 мянга гаруй оюутантай, сурах, дадлагажих, хөгжих, амрах орчныг бүрэн бүрдүүлсэн Ганьсү мужийн томоохон коллежийн нэг юм байна.


Цаашид тус аймгийн Политехникийн коллеж, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах талаар талууд тохирсон  байна.



関連ニュース