ХОВД: Төгсөх ангийн сурагчид эрдмийн баяраа тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД 
                                                                    Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр Эрдмийн баярын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Жаргалант
сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 12
дугаар ангийг 538 сурагч, 9 дүгээр ангийг 797 сурагч, 5 дугаар ангийг 1072
сурагч суралцан төгсөж байна.
Аймгийн
удирдах ажилтнууд ерөнхий боловсролын сургуулиудын Эрдмийн баярын үйл
ажиллагаанд оролцож, сурагчдад амжилт хүсч, мэдлэг ур чадвараа илүү
хөгжүүлэхийг зөвлөлөө. 
Судалгаанаас
үзэхэд, 2022-2023 оны хичээлийн жилд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25
сургуульд нийт 21 мянга гаруй сурагч суралцаж буй.   
Энэ хичээлийн жилд Жаргалант сумын 7 дугаар сургуулийн захирал Ц.Алтантунгалаг, 2 дугаар сургуулийн багш Н.Сэрээнэндорж, 1 дүгээр сургуулийн багш Б.Энхжаргал, 3 дугаар сургуулийн багш Н.Алимаа нар "Монгол Улсын зөвлөх багш" болжээ.   
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    