Улаанбаатар хотод халдварын 56, хөдөө орон нутагт 35 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-05-26 10:39:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 91 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 2 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 56 нь Улаанбаатар хотод, 35 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 606 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

関連ニュース