Тивийн АШТ-ээс 5 алт, нэг мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Челябинск хотноо энэ сарын 1-3-нд “Open Asian Powerlifting Championship” тэмцээн болж манай тамирчид 5 алт, нэг мөнгөн медаль хүртэв.
Пауэрлифтингийн Ази тивийн АШТ-д Монголын 6 тамирчин өрсөлдсөнөөс бүгд медаль хүртэв. ОУХМ Ш.Алтанбагана насанд хүрэгчдийн -100 кг-д түрүүлж, Ази тивийн хошой аварга, ОУХМ Ш.Ариунбаатар насанд хүрэгчдийн -90 кг-д, спортын мастер Б.Гансүх, насанд хүрэгчдийн -110 кг-д, О.Гантөмөр насанд хүрэгчдийн ангилалд тус тус түрүүлж, Ази тивийн аварга боллоо.
Мөн спортын дэд мастер М.Манлайбаатар насанд хүрэгчдийн 82,5 кг-д мөнгөн медаль хүртэв. Харин ОУХМ Б.Цэгмэд ахмадын ангиллын 82,5 кг-д түрүүлж, Ази тивийн аваргаар тодорлоо.
Д.Өлзий