Хөвсгөлд он гарсаар 43 хүн осол гэмтлийн улмаас нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-06 16:06:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт оны эхний 6 сарын байдлаар осол гэмтлийн улмаас 43 хүн амиа алджээ. Тодруулбал зам тээврийн ослын улмаас 7, амиа хорлолт 10, усны ослоор 6, архины хордлогоор 12 хүн нас барсан байна. Насны ангиллаар авч үзвэл 1 хүртэлх насны 1, 1-5 насны 2, 2-19 насны 2, 20-иос дээш насны 38 тохиолдол бүртгэгджээ.

Осол гэмтлийн улмаас нас баралт 2018 онд 124, 2019 онд 119 байсан бол 2020 онд 150 болж огцом өссөн байна. Осол гэмтлийн дотор амиа хорлолт улсын хэмжээнд сүүлийн 5 жилд хамгийн их гарч байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Т.Хөвсгөл онцоллоо.


関連ニュース