Нислэгийн явцад бие нь муудсан иргэнд тусламж үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. "Хүннү эйр" компанийн 6 дугаар сарын 30-ны өдрийн Алматы–Улаанбаатар чиглэлийн нислэгийн явцад нэг зорчигчийн бие муудсан тул Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд газардаж яаралтай түргэн тусламжийг үзүүлж амийг нь аварчээ.
Тодруулбал зорчигч 23 настай Г-ийн биеийн байдал нислэгийн явцад таталт өгч муудсан учраас агаарын хөлгийн дарга тухайн цэгээс хамгийн ойрхон нөөц нисэх буудалд газардах шийдвэр гаргасан байна. Иймээс Мөрөн нисэх буудалд газардан, Хөвсгөл аймгийн Онцгой комисс, Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой холбогдож түргэн тусламжийг яаралтай шуурхай хүргэсэн байна.