Эх үрсийн баярыг "Автомашингүй өдөр" болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР 
                                                                    Баянхонгор /МОНЦАМЭ/. Эх үрсийн баярын өдрийг нийтээр тэмдэглэхгүй байх тухай улсын Онцгой комиссын шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос даган хэрэгжүүлнэ. 
Энэ хүрээнд 6 дугаар сарын нэгэнд Баянхонгор сумын төв замын /Нэгдэлчин зочид буудлын уулзвараас Амьчуулын тойрог хүртэлх /автомашины хөдөлгөөнийг 08:00-20:00 цаг хүртэл хааж, төв зам дагуу хүүхэд багачууд дугуйгаар болон чөлөөтэй явах боломжийг олгохоор болжээ.
Мөн энэ өдөр аймгийн Засаг дарга 500 хүүхдэд бэлэг гардуулах аж.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    