БАЯНХОНГОР: Орон нутгийн нислэгийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-29 16:45:29

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК нь өнөөдрөөс Улаанбаатар - Баянхонгор - Улаанбаатар чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү ажил нь орон нутгийн хөгжил, бүс нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд ойрын зайнд нислэг үйлдэх CRJ-700 агаарын хөлгөөр Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт тогтмол нислэг үйлдэх юм.

МИАТ нь тус чиглэлд 20 гаруй жилийн дараа тогтмол нислэгийг үйлдэхээр болсон ба энэ нь орон нутгийн чиглэлийн ес дэх нь болж байна. Тус компани чиглэлийн нислэгийн нээлтийн хямдрал болгож энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тийзний үнийг Улаанбаатар - Баянхонгор чиглэлд 193.050 төгрөг, Баянхонгор - Улаанбаатар чиглэлд 188.100 төгрөг байхаар тогтоожээ.

関連ニュース