В.Батбаяр “Улсын аварга тариаланч”-аар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-25 21:50:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Шижирговь” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Батбаяр “Улсын аварга тариаланч”–аар шалгарчээ. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар гардуулан өглөө.


В.Батбаяр нь 1985-1988 онд Төв аймгийн Баянчандмань сумын ТМС-ийг трактор комбайнчны мэргэжлээр төгссөнөөс хойш газар тариалангийн салбарт тасралтгүй 29 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа аж.

Тэрээр өнгөрсөн жил 450-580 га талбайд үрсэлгээ, 550-800 га талбайд уринш, комбайнаар 400-520 га талбайд ургац хурааж, нэг га талбайгаас 19-31 цн ургац хураан авсан амжилтаараа “Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртжээ.

 

関連ニュース