Улаан-Уул суманд 22 см цас оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өчигдрөөс эхлэн хур тунадас орж байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цаг уурын ажиглалтын талбайд 0-16 см цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал Улаан-Уул суманд 22 см, Хатгал, Баянзүрх суманд 16 см, Чандмань-Өндөр суманд 15 см цастай байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадастай, ялангуяа 24, 25-нд нутгийн төв, зүүн хэсгээр ахиу хэмжээний цас орж, хүйтрэн, салхи секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
