Коронавируст халдварын батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-19 22:35:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 20.00 цагийн байдлаар коронавируст халдварын тоо хоёроор нэмэгдэж, батлагдсан тохиолдол 12 боллоо.

Цэцэрлэг суманд батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэдээс халдвар бүртгэгдсэн байна. Тус суманд аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн ажиллаж байна. 



Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын Шуурхай штабын бүрэлдэхүүнийг хуралдуулж, сумын хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлыг тусгаарлан эмчлэх байрыг бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мөн халдвараас сэргийлэх дэглэм сахиулах, ойрын болон дам харьцсан иргэдээс шинжилгээ авах, тандалт, хариу арга хэмжээ авах, ариутгал халдваргүйтгэл хийх, сумын хяналтын постуудыг чангатгаж, хөдөлгөөнийг хязгаарлан, аж ахуйн нэгжүүдэд  хяналт шалгалт хийн ажиллаж байгаа ажээ.


 

関連ニュース