Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум хамгийн олон мал тоолуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-13 18:41:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнгээр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум улсын хэмжээнд хамгийн олон буюу 627.4 мянган толгой мал тоолуулжээ. Хамгийн олон малтай бусад сумдыг дурдвал: 

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 521.9 мянган толгой, 
  • Хэнтий аймгийн Хэрлэн сум 504.4 мянган толгой, 
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 503.5 мянган толгой мал тоолуулжээ.
  • Архангай аймгийн Эрдэнэмандал сум 468.9 мянган толгой мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.

Харин Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна. 



関連ニュース