Консулын үйлчилгээний төлбөрийг цахимжуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны мэдээлснээр, консулын үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх хүрээнд иргэний бүртгэл, итгэмжлэл, нотариатын үйлчилгээний төлбөрийг банкны олон улсын аль ч төрлийн картаар хийх “POS” төхөөрөмж ашиглаж эхэлжээ.
Ингэснээр иргэд банкинд очих шаардлагагүйгээр консулын үйлчилгээг авах боломжтой болж буй юм.
-Иргэний үнэмлэх
-Гэрлэсний бүртгэл
-Гэрлэсний бүртгэлгүй
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт
-Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх
-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолт
-Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолт
-Өндөр насны тэтгэвэр тогтоолт
-Жолоочийн лавлагаа
-Дархлаажуулалтын мэдээлэл зэрэг лавлагаа, тодорхойлолтыг солонгос хэлээр авах боломжтой.
Ulaanbaatar