Дорноговийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Дорноговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу энэ сарын 11-нд Дорноговь аймгийн нийт нутгаар салхины хурд ихэсч хүчтэй шороон шуурга шуурч байна.
Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч байгаа юм.
Тиймээс аймгийн ОБГ-аас  иргэд, малчид, тээврийн замд явж буй жолооч нарыг аюулгүй байдлаа хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлэхийг анхаарууллаа.   
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    