Венесуэлийн ГХЯ АНУ-д хариуцлага ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-19 16:34:39

КАРАКАС. /ТАСС/. Венесуэлийн энх тайван байдлыг алдагдуулж болзошгүй байгаатай нь холбогдуулан тус улсын эрх баригчид АНУ-ын Засгийн газар болон Ерөнхийлөгч Дональд Трампт хариуцлага ногдуулжээ. Энэ тухай Венесуэлийн Гадаад хэргийн яамны албан ёсны мэдээнд дурдсаныг тус яамны сайд Хорхе Арреаса “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Улс орны энх тайван байдлыг алдагдуулсных нь төлөө АНУ-ын Засгийн газарт хариуцлага ногдуулах болно гэдгийг Венесуэл улс олон улсын хамтын нийгэмлэгт мэдэгдэж байна. Венесуэлийн эрх баригчдыг сүрдүүлснээрээ Д.Трамп НҮБ-ын дүрэмд тогтоосон үндсэн зарчмуудыг зөрчиж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


АНУ Венесуэлийн улс төрийн дотоод хямралыг зохицуулахын тулд боломжтой бүхий л хувилбарыг хэлэлцэж байна гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн байна. Мөн тэрбээр сөрөг хүчнээ дэмжихийг Венесуэлийн цэргийн албан хаагчдад дахин уриалсан юм. 

関連ニュース