Снөүбоардын 10 дахь удаагийн УАШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-14 13:39:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд энэ амралтын өдрүүдэд /2019.02.16-17/ "Скай резорт" цанын баазад Снөүбоардын 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.


Өвлийн олимпийн спортын нэг төрөл Снөүборд нь зориулалтын тавцан ашиглан зассан зам бүхий талбайд гулгахаас гадна мөнх цаст ууланд, элсэн дээр хүртэл гулгадаг спорт юм. Снөүбоардын хувцас хэрэгсэл болох каск, нүдний шил нь хамгаалалтын хэрэгсэл болдог бөгөөд хүрэм, өмд нь салхи нэвтрүүлэхгүй материалаар хийсэн, биед эвтэйхэн, дулаан байдаг.


Монгол Улсад хөгжөөд 10 гаруй жил болж байгаа ч, жил ирэх тусам хичээллэгсдийн тоо нь нэмэгдсээр байгаа аж. Эрэгтэй, эмэгтэй гэх хүйсийн ялгаагүй, бага наснаасаа хичээллэх нь төрөл бүрийн үсрэлт техник шаардсан гулгалтуудыг амархан сурах давуу талтай байдаг байна. Монголын мэргэжлийн снөүбоардын холбоо 2010 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

関連ニュース