Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн нээлтэй өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-25 17:28:44

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг өчигдөр зохион байгууллаа.

 

Өдөрлөгийн хүрээнд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд спортын шинжлэх ухааны сорил тест, спортын анагаах ухааны үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгөв. Мөн 14 сэдвээр сургалт, лекц зохион байгуулжээ.


Энэхүү төвд спортын гэмтэл согог судлал, спортын зүрх судас судлал, сэргээн засах судлал, уламжлалт анагаах ухаан, эрүү нүүрний мэс засал, дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, бага эмч нар ажиллаж байна.


Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв гурван үндсэн албатай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тамирчдын ачаалалтай бэлтгэл сургуулилтын үеэр сэргэлт авах амралтын капсул өрөөг тохижуулж бэлтгэл хооронд амрах нөхцөл бололцоог бүрдүүлээд байгаа аж.


Тус төв нь Монгол Улсад спортын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан ууган байгууллагын нэг юм. 







関連ニュース