Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-10 13:24:55

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан МАН-ын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолд гэргий А.Даариймаа , МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын гишүүд дэмжигчид, ард иргэдийн төлөөлөл, Ж.Батмөнх агсны төрөл төрөгсөд оролцлоо.

1990 оны 3 сард Ардчилсан холбоо байгуулагдаж, Ж.Батмөнхөөр удирдуулсан Улс төрийн товчоог огцрохыг шаардсан өлсгөлөн зарлажээ. Ж.Батмөнх Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан гэж үздэг.

1997 онд насан эцэслэх хүртлээ Улаанбаатарт эгэл жирийн амьдарсан. Түүнийг нас барсны дараа МУИС-ийн ЭЗДС-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь босгож мөнхжүүлжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

関連ニュース