Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-02 18:07:09

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэн дөрөв болголоо.


Ингэснээр бие даасан есөн компани, тэдний найман салбарыг нэгтгэн дөрвөн компани болж байна. Тодруулбал, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Дөргөний усан цахилгаан станц” ХХК, Мянгадын нарны цахилгаан станцыг нэгтгэн “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем"-ийн түгээх сүлжээний салбаруудыг нэгтгэн “Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Тайшир-Гуулингийн усан цахилгаан станц” ХХК, “Богдын голын усан цахилгаан станц” ХХК, “Тосонцэнгэлийн усан цахилгаан станц” ХХК, Сэрвэний нарны цахилгаан станц, Мөрөнгийн нарны цахилгаан станц, Борхын нарны цахилгаан станц, Хүнгүй-Галуутайн усан цахилгаан станцыг нэгтгэн “Тайшир ногоон эрчим” ТӨХК-ийг тус тус байгууллаа.


Түүнчлэн Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид нэгтгэн өөрчиллөө.

 

 

 

関連ニュース