Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын 218 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Засаг дарга аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойргийн нөхөн сонгууль 10 дугаар сарын 07-нд болохтой холбогдуулж уг захирамжийг гаргасан бөгөөд 10 дугаар сарын 07-ны 24 цаг хүртэл хэрэгжих юм. Мөн 10 дугаар сарын 06-ны 08:00 цагаас 08-ны 08:00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худадан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Захирамж гарсантай холбоотойгоор Баруун-Урт сумын ахмадын баяр болон бусад арга хэмжээ хойшлогдов.
Т.Одончимэг
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    