Гурван сая дахь иргэний чацуутан ой хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 20:34:42

 Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн билээ. Гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсны найм нь Увс аймгаас тодорсон бөгөөд тэдний тав нь Улаангомд, үлдсэн гурав нь Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлсэн юм.

Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр буюу дөрвөн минутын өмнө Улаангомын Нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Соёл-Эрдэнийн Буян-Өлзий хүүд аймгаас шинээр баригдсан байранд нэг өрөө байр бэлгэлсэн юм.

Хүү ээж, эмээ нарынхаа хамт шинэ байрандаа амьдарч, эрүүл энх, өсч бойжиж байна. С.Буян-Өлзийгийн ээж нь эхээсээ тавуулаа бөгөөд ихрийн өрөөсөн байна. Тэрбээр монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа үе чацуутнууддаа төрсөн өдрийн мэнд дэвшүүллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース