“Суман өргөө” компани нөөцийн өвс бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 15:33:12

Увс аймгийн Улсын нөөцийн салбарын Бөхмөрөн сум дахь цэг Хадлан тэжээл бэлтгэх, улсын нөөц бүрдүүлэх чиглэлээр 2010 онд байгуулагдсан байна.

Анхны жилээ 200 тн өвс нөөцөлж, хавар нь Ховд, Өмнөговь, Сагил, Түргэн сумын багуудад нийлүүлж байжээ. Жил бүрийн намар 200 орчим тн өвс нөөцлөж, хавар нь хүндэрч болзошгүй сум, багуудад хүргүүлдэг байна. Өнөтэй гарсан жил өнжмөл өвс үлддэг аж.

Ачит нуурын ай сав газраас хадлан тэжээлээ бэлтгэдэг бөгөөд тендер зарлахад орон нутгийн иргэд, нөхөрлөл, хоршоо, компаниуд оролцож, өвс тэжээл бэлтгэдэг байна. Анхны жилийн тендерт “Ачит заан” компани шалгарч байсан бол энэ жил “Суман өргөө” компани шалгарч, улсын нөөцийн өвс бэлтгэжээ.

Увс аймг Б.Батхүү 

 

 

関連ニュース