СЭЛЭНГЭ: “Сэлэнгэ-Алтан намар 2022” уламжлалт үйл ажиллагаа болж байна
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн хүрээнд “Сэлэнгэ-Алтан намар 2022” нэгдсэн үйл ажиллагааг аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулж байна.Энэхүү
үзэсгэлэн
худалдаанд аймгийн хүнсний хангамжийг бүрдүүлэгч хүнсний ногоо, жижиг, дунд
үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхлэгчид, тарьц суулгац тариалагчдын төлөөлөл болох
17 сумын 172 аж ахуйн нэгж, иргэн 100
гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.
1027日