СЭЛЭНГЭ: Хүнсний хувьсгал хашаанаас эхэлнэ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэд өрхийн амьжиргаагаа дээшлүүлж, өрх баян бол сум, аймаг баян гэсэн уриатайгаар хашааны тариалалт эрхлээд нэлээд хэдэн жилийг үдэж байна. Өрхийн хэрэгцээндээ хүнсний ногоо тариалж байгаа иргэдийн хувьд өөрсдийн гэр бүлийн хэрэглээгээ хангаад зогсохгүй ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө илүүчилж, нэг ёсондоо ойр дотны хүрээлэл дэх хүнсний ногооны хэрэгцээг хангадгаараа онцлогтой.
1000日