Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүчин зүтгэлээр “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад орчин цагийн анагаах ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үйл ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр, мэндчилгээндээ, 1921 онд орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж, 1925 онд Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, 1930 онд бие даасан Эрүүлийг хамгаалах яамыг байгуулснаар Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бүрэлдэн бий болсон түүхтэйг онцлов.
1277日