Орос, Беларусийн хоккейчдыг Олимпод оролцуулах эсэхийг шийднэ
МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 22 /РИА Новости/. Олон улсын хоккейн холбооны /IIHF/ зөвлөл 2026 онд Италид болох өвлийн Олимпын тоглолтод Орос улсын шигшээ багийг оролцуулах эсэх тухай асуудлыг ирэх сарын 3-4-ний өдрүүдэд хэлэлцэх гэж байна. Энэ тухай уг асуудлаар мэдээлэл бүхий эх сурвалж РИА Новости агентлагт уламжиллаа.
165日