Жүдогийн өсвөрийн тамирчид цолоо ахиулж, бүсээ гардаж авав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүс сертификатын хамт гардан авлаа.
Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүсэв.
3056日