Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг ажигласан үр дүнгээ Үндэсний аудитын газарт танилцуулжээ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Европын
аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн
албаны Сонгуулийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Ксения Дашуцина, зөвлөх Горан
Петров нар Үндэсний аудитын газрын удирдлагуудтай уулзаж, УИХ-ын 2024 оны
сонгуулийг ажиглаж, гарсан үр дүнгээ танилцуулжээ.
1日