Монгол Улсын начин, харцага цолын болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.
347日