Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-06 18:17:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт “Global WomensTrade summit-2018” өнөөдөр Монголд эхэллээ.
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт “GWTS-2018”-ыг IWFCI-гийн Монголын төлөөлөл О.Байгаль нээж хэлэхдээ, “Манай улсын бизнес эрхлэгч ажил хэрэгч эмэгтэйчүүд анх Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн байгууллагад нэгдээд жил таван гаруй хугацаа болж байгаа ч  энэ богино хугацаанд өөрийн улс орондоо энэ том байгууллагын чуулга уулзалтыг хийж байгаадаа баяртай байна. Энэ бол нэг талаар хүндтэй бөгөөд нөгөө талаар зоригтой алхам юм” хэмээн онцлов.

Чуулга уулзалтаар “Глобал инноваци ба харилцаа холбоо-Монгол Улс дахь боломжууд”, “АСЕАН-Монгол-Төв Ази”, “Дижитал эдийн засаг - Экосистем”, “Инноваци - Энтрэпренёршип”, “Санхүүгийн ирээдүй”, “Бүтээлч үйлдвэрлэл”, “Глобал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн 7 сэдвээр илтгэл лекц, хэлэлцүүлэг болов.Чуулга уулзалтаар IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Диана Абруззи,  БНСУ-ын Бусаны Үндэсний их сургуулийн ерөнхийлөгч Jeon Ho-Hwan, салбар байгууллагын ерөнхийлөгчид тэргүүтэй олон улсын энтэрпренёр, хүндэт зочид оролцож Монголын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөллүүдтэй олон талт хамтын ажиллагааг эрэлхийлсэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, “Олон улсын үзэсгэлэн худалдаа”, “ Загварын шоу”, “Гала үдэш” зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм. 
Дэлхийн 12 орны 300 гаруй төлөөлөл цугларсан Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Нарантуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Б.Болд
 
 
Related news