ӨМӨЗО-ы “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өдрийн сонины харъяа “Солонго мэдээллийн төвөөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Улаанбаатар хотноо энэ сарын 04-08-нд зохион байгуулж буй “Хятад орныг танин мэдэх” БНХАУ-ын ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд өнөөдөр тус сэтгүүлийн ойн баяр, уншигчид уулзалтыг зохион байгууллаа.
1993 онд анхны дугаараа гаргасан “Солонго” сэтгүүл нь БНХАУ-аас гадаад оронд зориулан гаргасан анхны сэтгүүл гэдгийг ӨМӨЗО-ы Өдрийн сонины орлогч эрхлэгч Уртнасан ойн баярын эхэнд дурьдлаа. Мөн тэрбээр уг сэтгүүл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, “Уг сэтгүүл мэдээ, мэдээллийнхээ чанарыг сайжруулахад ихээхэн анхаар байгаа. Мөн технологийн дэвшшлийг ашиглан цахим хуудас, гар утасны апплекейшн зэргийг бүтээж, мэдээ мэдээллээ хүртээмжтэй, хурдацтай түгээж байна” гэлээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 25 мянган дугаар эрхлэн гаргаад буй энэхүү сэтгүүлийн хамт олон монгол хэлээр www.solongonews.mn, орос хэлээр www.solongoru.mn цахим хуудсаар дамжуулан мөн мэдээ, мэдээллээ түгээж буй юм. Ингэхдээ хөрш орнуудын найрамдалт харилцааг хадгалж, Монгол, БНХАУ-ын нөхөрлөлийн агшин бүрийг мөнхлөн тэмдэглэхийг зорьж байна хэмээн “Солонго” сэтгүүлийн эрхлэгч Л.Наранхүү илтгэлдээ онцлов.
Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд Монгол, БНХАУ-ын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагуудыг зохион байгуулж байгаа. Түүнчлэн сэтгүүлчдээ Монгол Улсын шилдэг их дээд сургуулиудад сургаж, томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудад дадлагажиж байна” гэв.
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд “Солонго” сэтгүүлийн тэргүүн туршлагаас хуваалцаж, нутагшуулах хэд хэдэн зүйл байгааг МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид хэллээ. Тэрбээр, “Солонго” сэтгүүлээс жил бүр уншигчидтайгаа уулзаж, цаашдаа мэдээ, мэдээллээ хэрхэн төгөлдөржүүлэх талаар ярилцдаг. Уг туршлага өмнө нь манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байсан ч сүүлийн жилүүдэд орхигдоод байгаа юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс боловсон хүчнийхээ хөрвөх чадварыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай болсон. Техник технологи, цахим ертөнц хөгжсөнөөр сэтгүүлч нь бичих, ярих, бичлэг хийх, зураг авах зэрэг олон төрлийн чадварыг эзэмших шаардлагатай. Нөгөөтэйгүүр манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа нэг сэдвийг олон талаас нь харж, цогц байдлаар нь сурвалжилдаг байхаа болсон. Энэ чиглэлд “Солонго” сэтгүүл мөн тэргүүлэх чиглэлд ажиллаж байна” хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал