Чингэлтэй дүүрэгт шинээр хоёр сургууль, нэг цэцэрлэг ашиглалтад орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Чингэлтэй дүүргийн хувьд энэ жил ерөнхий боловсролын хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орно.
Тус дүүргийн төвийн хороодын ерөнхий боловсролын 24, 23, 50, 5 дугаар сургуулиудад энэ жил шинээр өргөтгөлийн барилгыг барих юм. Хотжилт, шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой тус сургуулиудын ачаалал хэтэрч 3 ээлжээр хичээллэдэг байсан бол өргөтгөл баригдсанаар 2019 оны хичээлийн жилд 2 ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ерөнхий боловсролын сургуульгүй байсан бол Япон улсын Засгийн газрын Жайка төсөлтэй хамтран бага сургуулийн барилгыг барихаар болжээ.