Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн оношилгооны чадавх сайжирсан гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага хамтран “Хил дамжин халдварлах мал, амьтны гоц халдварт өвчний хяналт” Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөнийг “Корпорэйт Конвеншн Центер”-т зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнөөр Ази тив ялангуяа зүүн Азийн нутагт гарч болох мал амьтны гоц халдварт өвчнүүдийн нөхцөл байдал, дэлхийн болон бүсийн хэмжээнд хэрэгжүүлж буй стратеги, арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, туршлагаасаа хуваалцаж байгаа юм.
Мал эмнэлгийн ерөнхий газрын Эрүүл ахуй, баталгаажуулалт хариуцсан дарга Б.Батсүх, “Япон улсын мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах хүрээлэн, манай улстай хамтран 2016-2018 онд “Шүлхий, шувууны томуу болон бусад хил дамжин халдварлах, өвчний оношилгооны чадавхийг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн оношилгооны чадавх олон улсын жишигт нийцсэн юм. Түүнчлэн манай улсын мал эмнэлгийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэх хууль эрх зүйн нөхцөл бүрдэж байгааг энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид дурдаж байна. Энэхүү бүсийн зөвлөгөөн нь Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсаны дараах гадаад хамтын ажиллагааны нэг хэсэг юм” гэв.
Мөн мал, амьтны халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа нэг шалтгаан нь малчдын хариуцлагагүй байдалтай холбоотой бөгөөд шүлхий, мялзан, шувууны томуу зэрэг хил дамжин халдварладаг 20 гаруй өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Тус хуралд 20 орны 70 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ё.Ичинноров