"Hash oil” буюу каннабисийн охь байж болзошгүй мансууруулах бодис илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол Улсын нэр бүхий иргэд АНУ-аас "Hash oil” буюу каннабисийн охь байж болзошгүй мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлсэн байна.
Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг энэ сарын 17-ны өдөр саатуулж харьяаллын дагуу хуулийн байгууллага шалгаж эхэлжээ.
Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг энэ сарын 17-ны өдөр саатуулж харьяаллын дагуу хуулийн байгууллага шалгаж эхэлжээ.