Кристина Ноблийн Хүүхдийн Сан 46 оюутанд 62 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Кристина Ноблийн Хүүхдийн Сан (КНХС) “Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөр”- өөрөө дамжуулан хүүхэд, залуучуудад мэргэжлийн болон дээд боловсрол эзэмших боломжийг 17 дахь жилдээ олгож байна.
2018-2019 оны хичээлийн жилд тэтгэлэг олгох хүүхэд, залуучуудыг сурах чин эрмэлзэл, идэвх санаачилга, суралцах чадвар, ар гэрийн боломж зэрэг шалгууруудаар хоёр үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, нийт 46 хүүхэд, залуучуудад 50-100 хувийн сургалтын тэтгэлэг олголоо.
Тэтгэлэгийн батламжийг "Нархан” асрамжийн газрын Урлагийн танхимд олгосон юм. Тус асрамжийн газарт зохион байгуулсан нь шинэ оюутнуудаа сангийн үйл ажиллагаа, зорилго, зорилттой илүү танилцуулахад чиглэжээ.